АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ
Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь нягтлан бодогчийн орон тоо гарсантай холбогдуулан “НЯГТЛАН БОДОГЧ”-ийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.
 
ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
 
1.    Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
 
/Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно./
 
2.            Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын талаар зохих мэдлэгтэй
 
3.    Санхүүгийн тайлан тэнцэл гаргах, төсөв боловсруулах, санхүүгийн тайлангийн шинжилгээ хийж, дүгнэлт, санал гаргах чадвартай
 
4.    Компьютерийн хэрэглээний програмууд болон санхүү, нягтлан бодох
 
бүртгэлийн програмууд дээр ажиллах чадвартай
 
5.    Гадаад хэлний зохих мэдлэгтэй
 
6.    Мэргэжлийн ёс зүй, сахилга баттай, шударга, ажилд хариуцлагатай
 
ханддаг, хувийн зохион байгуулалт сайтай 35 нас хүртлэх монгол улсын иргэн,
 
7.    Мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай
 
8.    Прокурорын байгууллага, төрийн тусгай албаны ачаалал даах чадвартай байх,
 
9.     Биеийн тамир, спортын аль нэг төрлөөр хичээлэлдэг байх нь давуу тал болно.
 
 
 
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
 
-Төрийн албан хаагчийн анкет
 
-Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхний хуулбар
 
-Иргэний үнэмлэхний хуулбар
 
-Ажил байдлын тодорхойлолт
 
-Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
 
 
 
БҮРТГЭЛ: 2016 оны 03 дугаар сарын 30 ны өдрөөс 2016 оны 04 дүгээр  сарын 10-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт бүртгэж материалыг хүлээн авна.
 
Жич: Материалыг бусдаар дамжуулан ирүүлэхгүй байх өөрийн биеэр авч ирэхийг анхаарна уу.
 
Утас:99096072, 90920306
 
 
 
Сэлэнгэ аймгийн прокурорын газар