АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газартай хамтран НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд аймгийн Засаг дарга хамтын ажиллагааны чиглэлүүдээ харилцан тохиролцсоны дагуу Сэлэнгэ аймаг дахь Орон нутгийн зохицуулагчийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж авахаар боллоо.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-Бизнесийн удирдлага, эдийн засаг, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-Бизнес, эдийн засаг, маркетингтай холбоотой ур чадваруудыг маш сайн эзэмшсэн байх
-Хүнс, хөдөө аж ахуй, бизнесийн байгууллагад бизнес, эдийн засгийн салбарт хамгийн багадаа5 жил ажилласан туршлагатай байх
-Мэргэжлийн хувьд болон багаар ажиллах чадвартай, уян хатан байх, үүнд мэргэжлийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой, хүлээцтэй, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, төлөвлөгөө боловсруулах, ажил үүргийг зөв хуваарилах, цагийг үр ашигтай ашиглаж чаддаг байх
-Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй,
-Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай байх
-Компьютерийн хэрэглээний программуудыг (Word, Excel, Access, PowerPoint, Outlook гэх мэт) мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүс НҮБ-ын ХХААБ-ын анкетыг (FAO Personal Profile Form (PPF)) http://www.fao.org/employment/irecruitment-access/en/ сайтнаас татан авч бөглөн холбогдох тодорхойлолтуудын хамт secim-registry@fao.org хаяг руу илгээж, эх хувийг Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын Газрын (ЗДТГ) бичиг хэрэгт бүртгүүлэн хүлээлгэж өгнө.
Холбогдох бичиг баримтуудаа аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн бол энэ талаар secim-registry@fao.org хаягаар давхар мэдэгдэнэ.
Хэрэв Улаанбаатар хотод байгаа бол мөн өөрийн биеэр ХХААХҮЯ-ны 9А байрны 103 тоот төслийн төв нэгжид авчирч өгнө үү.