АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР:

 Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, эргүүлийн цагдаа, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч, бичиг хэргийн эрхлэгч-бичээчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
-Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр дээд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй, мэргэжлээрээ 1 жил 6 сараас доошгүй жил ажилласан, эмчлэх үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, биеийн өндөр 168 см буюу түүнээс дээш, 35 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй,
-Эргүүлийн цагдаа, хамгаалалтын цагдаагаар эрх зүйн болон эрх зүйн бус дээд боловсролтой, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны эрэгтэй,
-Цагдаа-жолоочоор 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон, В, С ангилалтай, бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны эрэгтэй,
-Бичиг хэргийн эрхлэгч-бичээчээр эрх зүйн болон эрх зүйн бус дээд боловсролтой, бичээч-операторын мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан, Архивын ерөнхий газрын үнэмлэхтэй, биеийн өндөр эрэгтэй 170, эмэгтэй 166 см буюу түүнээс дээш, 25 хүртэлх насны хүмүүсийг 2017 оны 08 дугаар сарын 21-нийг хүртэл бүртгэнэ.
Холбоо барих утас: 99150475, 99083134. Жич: Ажлын цагаар залгана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.police.gov.mn сайтаас авах боломжтой”. СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР.