СЭЛЭНГЭ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТУЗ-Д АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.23 дахь заалт болон Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/189 дугаар тушаалын дагуу орон нутгийн өмчит Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах гэж байна.

Дээрх сонгон шалгаруулалтанд:

  • Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага,
  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага
  • Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг нэр дэвшүүлэх боломжтой юм.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Сүүлийн зургаан сараас дээш хугацаагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
  2. Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх
  3. Санхүүгийн зөрчилгүй байх

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх
  2. Нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай
  3. Улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй
  4. Бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

            Дээрх шаардлагыг хангасан гишүүн:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Дипломны хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Харьяа байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 04 дүгээр хавсралт/
  • Өр, төлбөргүй тодорхойлолт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, татварын газраас тодорхойлолт/

Төрийн бус байгууллагын гишүүн нэмэлтээр:

  • Байгууллагын сүүлийн нэг жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг тус тус бүрдүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын  116 тоот өрөө, эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ үү.
  • Холбоо барих 95552435