ДАХИН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд ажиллах Олон нийтийн төлөөллийн урьдчилсан сонгон шалгаруулалт болж өнгөрлөө. Тус сонгон шалгаруулалтанд нийт 6 нэр дэвшигч 3 чиглэлээр өрсөлдөж, 2 оролцогч нэр дэвшүүлэх шатны сонгон шалгаруулалтанд өрсөлдөх эрхээ аваад байна.

Дээрх сонгон шалгаруулалтын дүнд Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ыг төлөөлөх оролцогчид урьдчилсан сонгон шалгаруулалтыг босго оноог даваагүй учир дахин сонгон шалгаруулалт зарлаж байна.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Сүүлийн зургаан сараас дээш хугацаагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
  2. Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх
  3. Санхүүгийн зөрчилгүй байх

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх
  2. Нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай
  3. Улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй
  4. Бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

            Дээрх шаардлагыг хангасан гишүүн:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Дипломны хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Харьяа байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 04 дүгээр хавсралт/
  • Өр, төлбөргүй тодорхойлолт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, татварын газраас тодорхойлолт/
  • Байгууллагын сүүлийн нэг жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг тус тус бүрдүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны дотор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын  116 тоот өрөө, эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ үү.
  • Холбоо барих 95552435