АЖЛЫН ЗАР:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасагт гэрээт “Архивч, операторч”-ийн орон тоонд ажилтан шалгаруулж авна.

Тавигдах шаардлага: Их дээд сургууль төгссөн, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу баримт бичиг боловсруулах, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх. Программ хангамж, IT чиглэлээр төгссөн бол давуу тал болно.

Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

·         Ажилд орохыг хүссэн өргөдөл

·         Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)

·         Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар

·         Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт

Ажилд орохыг хүссэн иргэдийн материалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1700 цаг хүртэл хүлээж авна.

 Холбогдох утасны дугаар: 70363199, 88034614

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР