СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

           Нэг.Нийтлэг зүйл

1. “Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэнСэлэнгэ аймгийн Цагааннуур  сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасанбайна.

  -Тамгын газрын даргын албан тушаалд:

Ерөнхийшаардлага:

Үзүүлэлт

Шаардлагатай

Чухал шаардлагатай

Боловсрол

Дээд

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй

Мэргэжил

Төрийн удирдлагын менежер, эрх зүйч

Төрийн удирдлагын менежер

Мэргэшил

Өөрчлөлтийг манлайлах хүний манлайлах, бизнес сэтгэлгээтэй байх

Төрийн удирдлагын эсвэл хүний нөөцийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

 

Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх

 

Ур чадвар

 

Орчноо мэдрэх зөв үнэлэх, олон нийттэй харьцах баг бүрдүүлэх, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, хүнийг танин мэдэх

-Манлайлан удирдах, захиргааны ажлын арга барилтай зохион байгуулах, хүнтэй ажиллах эв дүйтэй, ажилдаа үнэнч шударга тууштай чин сэтгэлээс хандаж чаддаг байх. Багт суурилсан үйл ажиллагааг удирдлага болгодог, үр нөлөөтэй дэмждэг, нээлттэй хамтарч ажилладаг байх. Санаа бодлоо товч тодорхой үндэслэлтэй, итгэл үнэмшилтэй илэрхийлж чаддаг байх. Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх.

1.2.Тусгай шаардлага

Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих. Нууц хадгалах

 

3. Сонгон шалгаруулалтыг 2017 оны 05 дугаар сарын 10 -ны өдөр зохион байгуулна.

   Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 4. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 204 дугаарын  өрөөнд 2017 оны 05 дугаар сарын 08 -ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд  хүлээн авч бүртгэнэ.

5. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

                 1)    Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)     Боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хувь;   

3)     Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)     Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5)    Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

6)     Ажил байдлын тодорхойлолт; 

7)     4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

     Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

                                                                 

ХАРИЛЦАХ ХАЯГ:

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

  УТАС: 70363849