СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР:

Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн                       2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22 тоот захиалгын дагуу, Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал сумын Түнхэл, Хэрх тосгоны Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалтныг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)

Нэг. Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:

- Монгол Улсын иргэн байх;

- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

 

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/

 

III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Багш, урлагийн боловсрол /011404/, соёл судлал /0314/, урлаг судлал /0218/,номын сан судлал /0322/,урлаг /021/,

Мэргэшил

Төрийн удирдлагын чиглэлээр сургалтад хамрагдсан байх

Туршлага

•      Соёл, урлагийн байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд            2-оос доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Удирдан
зохион
байгуулах

-   байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийг дүгнэх, тайлагнах шаардлага тавьж чаддаг байх;

-   удирдлагадаа байгаа албан хаагчдын ажил үүргийг оновчтой тэнцвэртэй хуваарилах, удирдах;

-   үйл ажиллагаан дахь  эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

-   албан хаагчдын санал, бодлыг сонсох, бүтээлч санаачилга, зөв хандлагыг дэмжих;

-   албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, хуульд нийцсэн заавар чиглэл өгөх;

-   үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах;

-   бусад.

Дүн шинжилгээ хийх

-   судалгааны дүн, мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах;

-   тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх;

-   судалгааны үр дүн, шийдлийн хувилбарын шууд ба шууд бус үр дагаварыг харьцуулан үнэлж, зөвлөмж боловсруулах;

-  бусад.

Асуудал шийдвэрлэх

-   хууль тогтоомжид нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдлийг шуурхай гаргах;

-   тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;

-   албан үүргээ хууль тогтоомж, ёс зүйн зарчимд нийцүүлэн, ашиг сонирхлоос ангид  гүйцэтгэх;

-  бусад.

Манлайлах

-   ёс зүйн хэм хэмжээг сахиж, зарчимч, тууштай, ажил хэрэгч чанараараа бусдыг үлгэрлэх;

-   шинэлэг санаа, шинэ санаачилга, бүтээлч хандлагыг дэмжих;

-   байгууллага, нэгжийн үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо тайлбарлан таниулах, хэрэгжүүлэх;

-   аливаа шийдвэрийг гаргахдаа хамт олны саналыг тусгах;

-   хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай байх;

-  бусад.

Бусад

-   англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах;

-   албан бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх;

-   мэдээллийг шуурхай хүргэх, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх;

-  багийн ажлын амжилтыг үнэлэх, дэмжих, бусдад таниулах, нээлттэй харилцааг бий болгох.

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

- Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;

- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;

- Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

- Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/

- “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

- Байгууллага хөгжүүлэх төсөл, хөтөлбөр;

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан цаг үеийн шаардлагаар Төрийн албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулах тусгай шалгалт болон Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Товыг жич зарлана.

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 103 тоот өрөөнд 2020 оны ... сарын ... , ....-ны өдрүүдэд 08:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

2020 оны .... сарын ... -ны өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

1. Оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй байдлын үнэлгээ;

2. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

3. Дүн шинжилгээ хийх чадвар;

4. Асуудал шийдвэрлэх чадвар;

5. Монгол хэлний бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар;

6. Удирдан зохион байгуулах чадвар;

7. Манлайлах чадвар;

8. Багаар ажиллах чадвар.

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэн “Иргэний цахим үнэмлэх”-ээ үзүүлж шалгалт өгнө.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Холбоо барих утас: 70363199, 9915-6807, 9988-0421