ХУШААТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
 
2020 оны 6 сарын 10-ны өдөр
Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 47 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна. (Журмыг энд дарж үзнэ үү.)
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)
 
Нэг.
Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж
шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.
Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага /энд дарж
зөвлөмжтэй танилцана уу/
 
Ангилал, зэрэглэл: ТҮБД-5
 
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил: Багш, бага боловсрол /011301/, багш, мэргэжлийн /0114/
Мэргэшил: Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх
 
Туршлага
 
• Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил
багшилсан байх,
3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан
тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон
гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх
Мэргэшлийн зэрэгтэй байх.
 
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
 
- Төрийн албан хаагчийн анкет; /.pdf/
- Оролцогчийн танилцуулга; /татаж авч бөглөөд .doc файлаар ирүүлэх/
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт; /.pdf/
- Эрүүл мэндийн асуумж хуудас; /.pdf/
- Иргэний үнэмлэхийн хуулбар; /.pdf/
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад
улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн
баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, /.pdf/
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
/.pdf/
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; /.pdf/
- Сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага
хүлээсэн эсэх талаарх лавлагаа; /.pdf/
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.jpeg/
- Байгууллага хөгжүүлэх төсөл хөтөлбөр /doс.файл/
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. /.pdf/
Тайлбар:
Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.
Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ. Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, сахилга шийтгэлийн тодорхойлолтод эрх
бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна. 
Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу. Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141дүгээр тогтоол /энд дарж үзнэ үү./-оор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.
 
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд selengetu@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна. Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгана. Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.
Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь
Сонгон шалгаруулалтыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын байранд дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Шалгалтын цагийг жич зарлана. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)
1. Оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж
буй байдлын үнэлгээ;
2. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
3. Дүн шинжилгээ хийх чадвар;
4. Асуудал шийдвэрлэх чадвар;
5. Монгол хэлний бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний
программ ашиглах чадвар;
6. Удирдан зохион байгуулах чадвар;
7. Манлайлах чадвар;
8. Багаар ажиллах чадвар.
Зургаа. Анхаарах зүйл.
Шалгалтанд орохдоо Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч хэрэглэнэ.
Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
 
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ
 
Холбоо барих утас: 70363199, 9915-6807, 9988-0421