СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН, СҮХБААТАР СУМЫН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Нэг.Нийтлэг зүйл
 
1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний “Журам батлах тухай” тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн Сүхбаатар сумын 2 дугаар цэцэрлэг, Баруунбүрэн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
2.Сонгон шалгаруулалтад орох иргэн ньТөрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
 
 
-Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд :

Ерөнхийшаардлага:

Үзүүлэлт

Шаардлагатай

Чухалшаардлагатай

Боловсрол

Бакалавр, магистр

 

Мэргэжил

Багш

 

Мэргэшил

Боловсролын удирдлага, менежментээр мэргэшсэн

 

· Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэшсэн

· Багшлах эрхтэй

 

Туршлага

 

Боловсролын салбарт ажилласан дадлага туршлагатай

 

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах ажлын дадлага, туршлагатай

Урчадвар

 

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх

-Компьютерийн хэрэглээний программ ашиглах

-Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад нөлөөлөх

-Баримт бичиг боловсруулах

 

1.2. Тусгай шаардлага

-Ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг

-Нарийн төвөгтэй асуудлыг ухаалгаар зөв шийдвэрлэж чадах

-Байгууллагын болон хувь хүний  нууцыг хадгалах

-Багаар ажиллах

 

 

3.Сонгон шалгаруулалтыг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулна.
 
Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
 
4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газар дээр 2015 оны 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд бүртгэнэ.
 
5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.Үүнд:
 
1. Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1/
 
2. Боловсролын диплом / Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
 
3. Багшлах эрхийн үнэмлэх /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
 
4. Иргэний үнэмлэх /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
 
5. Ажил байдлын тодорхойлолт
 
6. 4*6 хэмжээтэй 2 хувь зураг
 
7. Нийгмийн даатгалын дэвтэр /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
 
8. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл /cover letter/
 
9. Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр, төсөл
 
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
 
6.Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний “Журам батлах тухай” тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасан зааврын дагуу зохион байгуулна.
 
 
ХАРИЛЦАХ ХАЯГ:
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР
 
УТАС: 70362165, 70362196