СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Нэг.Нийтлэг зүйл
 
1. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний “Журам батлах тухай” тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн Баруунбүрэн сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
2.Сонгон шалгаруулалтад орох иргэн ньТөрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
 
-Сургуулийн захирлын албан тушаалд :

Ерөнхийшаардлага:

Үзүүлэлт

Шаардлагатай

Чухалшаардлагатай

Боловсрол

Бакалавр, магистр

 

Мэргэжил

Багш

 

Мэргэшил

Боловсролын удирдлага, менежментээр мэргэшсэн

 

Багшлах эрхтэй

 

Туршлага

 

Боловсролын салбарт ажилласан дадлага туршлагатай

 

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах ажлын дадлага, туршлагатай

Урчадвар

 

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх

-Компьютерийн хэрэглээний программ ашиглах

-Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад нөлөөлөх

-Баримт бичиг боловсруулах

 

1.2. Тусгайшаардлага

-Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг

-Нарийн төвөгтэй асуудлыг ухаалгаар зөв шийдвэрлэж чадах

-Байгууллагын болон хувь хүний  нууцыг хадгалах

-Багаар ажиллах

 

3.Сонгон шалгаруулалтыг 2015 оны 11 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
 
4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газар дээр 2015 оны 11 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд бүртгэнэ.
 
5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.Үүнд:
 
1. Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1/
 
2. Боловсролын диплом / Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
 
3. Багшлах эрхийн үнэмлэх /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
 
4. Иргэний үнэмлэх /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
 
5. Ажил байдлын тодорхойлолт
 
6. 4*6 хэмжээтэй 2 хувь зураг
 
7. Нийгмийн даатгалын дэвтэр /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
 
8. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл /cover letter/
 
9. Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр, төсөл
 
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
 
6.СонгоншалгаруулалтыгТөрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний “Журам батлах тухай” тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасан зааврын дагуу зохион байгуулна.
 
 
ХАРИЛЦАХ ХАЯГ:
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР
 
УТАС: 70362165, 70362196