A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 311

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 311

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 312

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 312

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 328

Говь нутагт өнөтэй хавар болж, Сэлэнгээс татагдсан цэргүүд өнгөтэй байна

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/body2.php

Line Number: 10

Говь нутагт өнөтэй хавар болж, Сэлэнгээс татагдсан цэргүүд өнгөтэй байна
2013 онд Сэлэнгэ аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хуваарилагдан алба хааж буй дайчдыг эргэх, ар гэрийн уулзалт арга хэмжээг 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа А.Бүрнээбаатар, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж нараар ахлуулсан албаны бусад хүмүүс болон дайчдын ар гэрийн төлөөлөл багтсан 30 гаруй хүн оролцлоо.
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн удирдлага бие бүрэлдэхүүн Сэлэнгийн төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч уулзалт үдэшлэг, Сэлэнгээс татагдан алба хааж буй цэргийн албан хаагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, дайчид ар гэрийн төлөөллийн дунд буухиа тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж анги байгууллагынхаа дайчин түүх үйл ажиллагаатай танилцууллаа.
 
 
 
Мөн тус ангиас зохион байгуулж Сэлэнгийн төлөөлөгчдийг орон нутгийн шашин түүхийн газар болох Хамрын хийд, Энергийн төв, Хүслийн уулаар шинийн 15-нд багтааж аялуулсан нь Сэлэнгэчүүдийн хувьд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ байлаа. Зүүнбаянд анхны цас шинийн 5-6-ны хооронд орсон нь бидний хувьд сонин сонсогдох боловч тус газар өнөтэй өвөл үргэлжлэн хавартай золгосны илрэл бизээ.
Зүүнбаян дахь тус ангид алба хааж буй нийт дайчдын дунд Сэлэнгийн цэргүүд нэлээдгүй хувийг эзэлдэг тэр ч утгаараа хоймор нутгийнхаа хийморь нэр хүнд, Сэлэнгэ түмний хөдөлмөрч хийчээнгүй зан чанрыг харуулан албаа үлгэр жишээчээр хааж байгаа нь бахдал омогшил төрүүлж байлаа.
ГОВЬ НУТАГ ӨНТЭЙ БАЙНА
СЭЛЭНГИЙН ЦЭРГҮҮД ӨНГӨТЭЙ БАЙНА