Оны шилдэг хүүхдүүд тодорлоо
Сэлэнгэ аймгийн хүүхдийн “ШИДЭТ ТОЛИНЫ ГАЙХАМШИГ БА ШИНИЙ ШИНИЙ ЭРЭЛД” 2014 оны шинэ жилийн баяр 12-р сарын 30-ны өдрийн 11, 15 цагуудаас Сэлэнгийн Долгио чуулгын байранд зохион байгуулагдлаа. Тоглолтыг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Хөгжмийн багш Б.Амарсайхан найруулж, морин хуурын дугуйлангийн сурагчид, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчид, Мандал сумын “Эрдэнэс 3” хамтлаг, Сайхан сумын уран нугаралт, Бүжгийн хамтлаг, Цахилгаан хөгжмийн хамтлагууд оролцлоо. Энэ үеэр 2014 оны Аймгийн Шилдэг 9 номинациийн эзэн болсон хүүхдүүдийг тодруулсан юм. 
 
1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын бүрэн дунд 12 жилийн 4-р сургуулийн 12а ангийн сурагч Ганбаатар овогтой Ундрах
 
Аав ээжийгээ даган зуны амралтаараа мал маллах, ногоо тарих арга барилд суралцаж, 2 га ногооны талбайд хүнсний ногоо тариалан төмс 6 тн, байцаа 2 тн, нарийн ногоо 2 тн хураасан. Махны чиглэлийн 130 үхэр, сүүний 20 гаруй үхэртэй сүү цагаан идээ, төмс хүнсний ногоогоо зах зээлд борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн. Нисэх загварын тэмцээнд амжилттай оролцож улсын III зэргийн болзол хангасан зэрэг амжилтаар “Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, Мэргэжлийн чиг баримжаа” номинацийн эзэн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ээр тодорлоо.
 
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын бүрэн дунд 12 жилийн 1-р сургуулийн 10в ангийн сурагч Даваасүрэн овогтой Одхүү
 
Аймгийн техник технологийн олимпиадын Авто загварын төрөлд Алтан медаль, Улсын Техник технологийн олимпиадад 11-р байр, Мандал сумын аварга шалгаруулах L2 тэмцээний Алтан медалийн амжилтаараа 2014 оны “Шинэ санаа техник сэтгэлгээ” номинацийн эзэн “Шилдэг хүүхэд”-ээр тодорлоо.
 
3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын бүрэн дунд 12 жилийн 3-р сургуулийн 11в ангийн сурагч Цолмонбаяр овогтой Саруултуяа
 
Сургуулийн ЭКО зөвлөлийг санаачлан байгуулж “Хараа голоо хайрлая” уриан дор сургууль хамт олноо манлайлан орчин тойрны хогийг цэвэрлэсэн. Мандал сумын Ширхэнцэг хайрханыг 5 удаагийн үйл ажиллагаа зохион байгуулан хог хаягдлаас цэвэрлэн, сургуулийн орчинд 380 ширхэг мод, 700 гаруй хайлаас 20 гаруй төрлийн цэцэг тарьж ургуулан арчилсан. “Нэг иргэн нэг мод” хөдөлгөөн өрнүүлсэн. Сэлэнгэ аймгийн анхны ЭКО сургуулийн батламж авсан. “Бороо гоулд” ХК-ны дэмжлэгтэйгээр тус сургуулийн эко клубын сурагчдад байгаль хамгаалах, нөхөн сэргээлт сэдвээр сургалт зохион байгуулсан амжилтаараа “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” номинацийн эзэн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ээр тодорлоо.
 
 
элэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны ерөнхий боловсролын бүрэн дунд 12 жилийн сургуулийн 11-р ангийн сурагч Пүрэв овогтой Энхтогтох
 
Сургуулийн өөрөө удирдах байгууллагын зөвлөлийн гишүүн, нийгмийн ивэхи сайтай урлага спортын тэргүүний сурагч. 2014 оны 5 сарын 25-ны өдөр бөөрний архаг дутагдалтай иргэн Арьяад зориулан “Ээжтэйгээ хамтдаа дуулъя” хандивын тоглолт зохион байгуулж 227,000 төгрөг хандивласан. “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс, ёс суртахууны чанар” номинацийн эзэн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ээр тодорлоо.
 
5. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ерөнхий боловсролын бүрэн дунд 12 жилийн сургуулийн 12в ангийн сурагч Ганбаатар овогтой Насанжаргал
 
“Гадаад хэл амжилтын гүүр” Баруун бүсийн орос, англи хэлний олимпиадын 2-р байр, Орхон бүсийн ИТХурлын нэрэмжит гадаад хэлний олимпиадад англи хэлний төрөлд 1-р байр, Сэлэнгэ аймагт зохиогдсон “Математик” сонины нэрэмжит математикийн олимпиадад 2-р байр, Монгол дахь элчин сайдын яамнаас Төвийн бүсийн аймгуудын дунд зохион байгуулсан Орос хэлний олимпиадад 4-р байр эзэлж ОХУ-ын хүссэн хотноо, хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжилээрээ 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхээр шагнуулсан амжилтаар “Сурлагын амжилт, танин мэдэхүй” номинацийн эзэн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ээр тодорлоо.
 
6. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ерөнхий боловсролын бүрэн дунд 12 жилийн сургуулийн 12б ангийн сурагч Буянтогтох овогтой Номинзул
 
5 наснаасаа эхлэн бүжгийн урлагтай холбогдон өнөөг хүртэл нийт 100 гаруй бүжиг сурч тайзнаа бүжиглэснээс 50 гаруй бүжгийг гоцлон бүжиглсэн. “Өсөх нахиа” хамтлагийн гоцлол бүжигчин. БНХАУлсад жил бүр зохион байгууллагддаг “Азийн хүүхдийн урлагийн их наадам”-ын Алтан медаль, ОХУлсад зохион байгууллагдсан “Олон улсын хүүхдийн урлагийн их наадам”-д гоцлол бүжгээр амжилттай оролцож Алтан цомын эзэн болсон амжилтаар “Урлаг уран бүтээл” номинацийн эзэн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ээр тодорлоо.
 
7. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р сургуулийн 3а ангийн сурагч Баянмөнх овогтой Амин-Эрдэнэ
 
Сэлэнгэ аймгийн “Цодгор хүү” тэмцээний мөнгөн медаль, аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний Алтан медаль, өсвөрийн шатарчдын УАШТ-2014 уралдааны Алтан медаль, Хиагт хотноо зохиогдсон олон улсын тэмцээний 12-13 насны ангилалд Алтан медаль, аймгийн Алаг морь клубын нэрэмжит тэмцээний 13-14 насны ангилалд Алтан медаль, Азийн аварга шалгаруулах сорилго тэмцээний 8-9 насны ангилалд мөнгөн медаль, Узбекистан улсын Ташкент хотноо зохиогдсон Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө хүрэл медаль, Бүгд найрамдах Өмнөд Африк Дурбан хотноо зохиогдсон Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 18-р байр, Багануур дүүрэгт зохиогдсон “Орон нутаг 2014” тэмцээний 8 хүртэлх насанд хүрэл медаль хүртсэн амжилтаараа “Биеийн тамир, спорт бие бялдарын хөгжил” номинацийн эзэн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ээр тодорлоо.
 
8. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын бүрэн дунд 12 жилийн сургуулийн 6б ангийн сурагч Пунцагноров овогтой Пүрэвсүрэн
 
Аймгийн аварга шалгаруулах даамны тэмцээний Алтан медаль, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ардчилсан намын нэрэмжит өсвөрийн даамчдын аварга шалгаруулах тэмцээний Алтан медаль, Олон улсын мастер О.Төвшинболдын нэрэмжит 100 буудалт даамны тэмцээний мөнгөн медаль, Улсын аварга шалгаруулах даамны тэмцээнд 10-р байр, Тайланд улсын “Бангкок” хотод зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах даамны тэмцээнд 5-р байр эзлсэн амжилтаараа “Биеийн тамир, спорт бие бялдарын хөгжил” номинацийн эзэн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ээр тодорлоо.
 
9. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын бүрэн дунд 12 жилийн 4-р сургуулийн 12а ангийн сурагч Хишигбаяр овогтой Саранзаяа
 
“Хүүхдийн эрх-2014” 1000 хүүхдийн уулзалт зөвлөгөөнд аймгаа төлөөлөн оролцож Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ”Тэргүүний сурагч” алтан медаль, аймгийн “Хөгжилд хүүхдийн оролцоо V” хүүхдийн нэгдсэн чуулганд оролцож гаргасан шийдвэрүүдийг аймгийн Засаг даргад танилцуулан аймгийнхаа хүүхдүүдийн дуу хоолойг хүргэсэн. “Сэлэнгэ- Ногоон ирээдүй” хөдөлгөөн, “Сэтгэлийн дэм I.II” хүмүүнлэгийн үйлс, Хүүхдийн эрхийн конвенцийн сургагч багш бэлтгэх сургалтанд аймгаа төлөөлөн оролцсон. Монголын хөгжлийн төвийн “Залуу удирдагч”, Япон Монголын хамтын ажиллагааны “Jenesys 2.0” хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөрт хамрагдаж Япон улсад 8 хоног аялж туршлага солилцон амжилттай оролцсон амжилтаараа “Шилдэг удирдагч” номинацийн эзэн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ээр тодорлоо.
 
ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС