ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙ ГЭРТЭЙ БОЛЛОО

Амралтын энэ өдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын 4-р багийн иргэн өрх толгойлсон ээж М.Отгонтуяагийн амьдралын хүнд нөхцөл байдлыг харгалзан буцалтгүй тусламж болгон өргөө цагаан гэр, ахуйн хэрэгцээт зарим эд зүйлсийн хамт гардуулан өглөө.