- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Мэдээ
Өнөөдөр Сингапур улсын хөрөнгө оруулалттай “Дэлхийн зөн олон улсын байгууллага”-ын Сэлэнгэ салбарын нээлт боллоо. Одоогоос хэдхэн сарын өмнө Дэлхийн зөнгийн Сэлэнгэ салбар хаагдаж байсан бол аймаг орон нутаг, төсөл гээд олон хүмүүсийн хүчин чармайлт, хөөцөлдлөгөөний үр дүнд санхүүжүүлэгчийг олж чадсанаар ийнхүү дахин нээгдэж байна. Хүүхдүүдийн сайн сайханы төлөө үйл ажиллагаа явуулдаг энэхүү байгууллагаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн төсөл 2030 он хүртэл манай аймгийн Жавхлант, Ерөө, Хүдэр, Орхон, Сант, Шаамар сумдад хэрэгжинэ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗД-ын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ДЗОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Филиф Евэрт, ДЗОУБ-ын үйл ажиллагааны захирал Г.Энхзул, ДЗОУБ-ын хойд бүсийн аймгууд хариуцсан захирал В.Цэнджав, төсөл хэрэгжих сумдын удирдлага, сургууль, цэцэрлэгийн эрхлэгчид оролцлоо. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ДЗОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Филиф Евэрт нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.