ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВАРТ ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох зорилгоор Монголын хүүхдийн эрхийн форумын судлаач П.Цэвээн, Т.Ариунтуяа нар 2020 оны 01 сарын 06-наас 01 сарын 10-ны өдрийг дуустал тус аймагт ажиллаж байна.