Мэдээлэл, харилцаа холбооны өнөөгийн байдал
Мэдээлэл харилцаа холбооны салбар нь хүн амыг дэлхий дахины болон эх орны өргөн мэдээллээр хангах үйлчилгээг иргэд, байгууллагад үзүүлдэг үйлчилгээний гол салбар юм.
 
Сэлэнгэ аймгийн холбооны газар нь анх Ардын хувьсгал ялсан өдрөөс эхлэн Ар Хиагт Маймаа хотыг  /одоогийн Алтанбулаг/ Да хүрээтэй холбосон дан утастай морзын аппарат тавин ажиллуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 95 ажиллагсадтайгаар аймгийн төв болон 15 суманд цахилгаан холбооны үйлчилгээг явуулж Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө сум, Бугант тосгоныг орчин үеийн техникийн дэвшил болох тоон системд бүрэн шилжүүлэн, сумууд хагас автомат системээр ажиллаж байна. Тоон системд бүрэн шилжсэн газарт цахилгаан мэдээ, факс, интернет, суурин болон улс хоорондын телефон холбоогоор үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна.
Аймгийн хэмжээнд Мобиком, Скайтел, Unitel-ийн хөдөлгөөнт холбооны сүлжээнүүд үйл ажиллагаа явуулж нийт сумдын 80 гаруй хувь нь энэ үйлчилгээнд хамрагдаад байна.
 
Холбооны үйлчилгээнд өндөр хурдны сүлжээ тоон системийг бүрэн нэвтрүүлэх, хеделгөөнт холбоог ашиглан баг, хот айл, малчдыг холбоожуулах, мэдээллийн технологийг айл өрхөд хүргэх, холбоо мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, хиймэл дагуулын болон бага багтаамжийн радио релейн шугам, хөдөлгөөнт холбоог ашиглан баг, хот айл, малчдыг холбоожуулах шаардлагатай байна.