ДОТООД АУДИТЫН ХУРАЛ ХУРАЛДЛАА

Өнөөдөр аймгийн Дотоод аудитын хурал хуралдаж Санхүүгийн хяналт аудитын албаны 2017 оны үйл ажиллагааны хэрэгжилт, санхүүгийн хяналт шалгалт, аудитын ажлын гүйцэтгэлийг хэлэлцэж “хангалттай сайн” гэсэн үнэлгээ өгч, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг даалгавар өгч хяналт, шалгалт аудитын төлөвлөгөөг батлан хорооны тогтоол гаргалаа.

Аймгийн Дотоод адуитын хорооны даргаар аймгийн Засаг дарга Ш.Оргил, хорооны нарийн бичгийн даргаар Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижав, хорооны гишүүнээр ЭМНДХ-ийн дарга С.Отгонжаргал, Орон нутгийн өмчийн газрын дарга П.Эрдэнэсайхан, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Ёндонжамц, СТСХ-ийн мэргэжилтэн О.Мөнхбаяр нар ажиллаж байна.