“ТӨСӨВ 2023” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
Яг одоо УИХ-аас “Төсөв 2023” хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Ц.Рэгзэдмаа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөн болон хэлтэс агентлаг, сум, тосгодын удирдлагууд оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийнхээ саналыг бид D-parliament цахим систем, мэйл, утас гэсэн 3 хэлбэрээр 10 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд буюу 10 хоногийн хугацаанд авсан. Энэ хугацаанд зөвхөн D-parliament цахим системд гэхэд 68.641 хүн зочилж, 14.563 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцсан нь энэхүү цахим систем нээгдсэнээс хойших хагас жилийн хугацааны рекорд үзүүлэлт болж, одоогоор үнэмлэхүй дээд амжилт тогтоогоод байна. Нийтдээ иргэдээс 798 санал иржээ. Зөвхөн D-parliament цахим системээр дамжуулан төсвийн хуулийн төсөлтэй холбогдуулан 302 санал ирсэн байна” гэлээ.