Япон улсын Шизуока мужийн ЗДТГ-ын газар тариалангийн албаны ерөнхий мэргэжилтэн Ишикава: ЗҮҮНБҮРЭН СУМЫН ХӨРС ГУРВАЛЖИН БУДАА ТАРИАЛАХАД МАШ ТОХИРОМЖТОЙ ЮМ БАЙНА

Япон улсын Шизуока мужийн ЗДТГ-ын газар тариалангийн албаны ерөнхий мэргэжилтэн Ишикава:

ЗҮҮНБҮРЭН СУМЫН ХӨРС ГУРВАЛЖИН БУДАА ТАРИАЛАХАД МАШ ТОХИРОМЖТОЙ ЮМ БАЙНА

-Таны зорьж ирсэн ажлын эхлэл өнөөдөр тавигдлаа гэж ойлгож байна. Өөрийн нүдээр харж, тариалах талбайтайгаа танилцлаа. Хамтарч ажиллах хүмүүстэйгээ ч уулзаж, санал бодлоо солилцлоо. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
-Сэтгэл маш өндөр байна. Зүүнбүрэн сумын хөрс гурвалжин будаа тариалахад маш тохиромжтой юм байна. Манай Японы будаатай ижил төстэй будааг ОХУ-аас оруулан ирж тарьж байсан туршлагатай компаниуд Зүүнбүрэн суманд ажиллаж байгаа юм байна. Би хамгийн гол нь дээд зэргийн чанартай гурвалжин будааг монголын хөрсөнд тарьж ургуулах ажлыг хамтарч хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцох. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Япон улсын Шизуока мужийн дарга нарын санамж бичигт үндэслэгдсэн ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Сэлэнгэ аймгийг бид зорьж ирсэн юм.
-Япон хүний идэх дуртай, тэр өндөр чанартай гурвалжин будааны онцлог юу байдаг юм бол. Манай хөрсөнд найдвартай ургана гэдэгт та итгэлтэй байна уу?  
-Суба буюу гурвалжин будааны гоймонд Япончууд маш их дуртай. Энэ бол Япон үндэсний хоолны нэг. Тэр будааг бид амталж идэхээсээ илүүтэй тэр таатай сайхан үнэрийг нь үнэрлэж, таашаал, тааламж авдаг. Суба гоймонг үйлдвэрлэхийн тулд маш өндөр чанартай гурвалжин будааг тариалах шаардлагатай байдаг. Энэхүү өндөр чанартай гурвалжин будааг энэ удаа трушилтын журмаар Зүүнбүрэн сумын “Арвин хур” компанийг түшиглээд тарина. Энэ будаагаа 40 га газарт тариалах болно. Энэ удаагийн туршилтын тариалалт амжилтай болсоны үндсэн дээр дараа жил 10 дахин бүр 100 дахин ихийг тариалах боломжтой болно. Та бүхэнтэй нийлж өндөр чанартай гурвалжин будаа тариалж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
-Танд баярлалаа.