Олон улсын бага хурал болж байна

Олон улсын бага хурал болж байна
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХААГазар, ГОУХАН-ийн эрдэс, баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн газар, “UNITED MANAGEMENT CONSULTING” LLC хамтран зохион байгуулж байгаа “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх боломж” сэдэвт онол үйлдвэрлэлийн олон улсын бага хурал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болж байна. Энэхүү Олон улсын бага хурлын үндсэн зорилго Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зүй зохистой хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгох хэрэгцээ, шаардлага, боломж, арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон талаас нь өргөн хүрээнд хамтран хэлэлцэж, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгуулахаар санал хүсэлтээ нэгтгэн эрх бүхий байгууллагад уламжлахад чиглэгдэж байна. Бага хуралд салбар яамны төлөөлөл, ХАА-н салбарын эрдэмтэн докторууд, 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, малчид, тариаланчид оролцож байна.