ГА-ГААС 10,5 ЦН УЛААНБУУДАЙ ХУРААН АВАХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ ГАРЛАА

Энэ жил аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 285 аж ахуйн нэгж 150 иргэд 305,5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явууллаа. Манай аймаг жилд дундажаар 160 мянга га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй га-д уринш бэлтгэж иргэд эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байна. Аймгийн хэмжээнд энэ жил нийтдээ 203.1 мян.га талбайд тариалалт хийснээс 151.1 мян.га-д улаанбуудай, 966 га-д арвай, 2779 га-д овъёос, 2896 га-д гурвалжин будаа, 11072 га тэжээлийн ургамал, 34257 га тосны ургамал, 2572 га төмс, 2536.5 га талбайд хүнсний ногоо тариаллаа. Ургацын урьдчилсан дүнгээр улаанбуудай 17349 га талбайн ургац алдан 133606,9 га талбай хурааж нэгжээс 10,5 цн буюу 139641 тн, тэжээлийн ургамал 805 га талбайн ургац алдаж 6901 га талбайгаас 10,1 цн буюу 6976 тн, тосны ургамал 9201 га талбайн ургац алдаж 26250 га талбайгаас 5,4 цн буюу 14254 тн ургац хураан авах урьдчилсан төлөв гараад байна. Цаг уурын байдлын хувьд энэ жил УЦУОШГ-аас гаргасан гангийн зураглалыг тариалангийн талбайд газар дээр нь харахад Орхонтуул сумын улаанбуудай тариалсан талбай нь 56,5 хувь, Сант сум 56,8 хувь, Орхон сум 21,8 хувь нь ганд хүчтэй нэрвэгджээ. Гангийн эрсдлийн үнэлгээгээр Орхонтуул, Орхон, Сант, Сайхан, Баруунбүрэн, Баянгол, Мандал сумд гантай сумдын тоонд орлоо. Энэ оны 5,6,7-р саруудад УЦУОШГ-аас 4 экспедиц, 59 удаагийн хээрийн үйл ажиллагаа явуулж 179 пуужин харваж хөрсний чийгийг нэмэгдүүлж ажиллажээ.