9,5 МЯНГАН МАЛЧИН БОЛОН МАЛ БҮХИЙ ӨРХӨД 1,6 САЯ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИНӨ

Аймгийн хэмжээнд 17 сумын 54 багт 9,5 мянган малчин болон мал бүхий өрхөд 1,6 сая толгой мал өвөлжихөөр байна. Одоогийн байдлаар малчдын ихэнх нь орон нутагтаа өвөлжихөөр отор нүүдэл хийж мал сүргээ тарга тэвээрэг авхуулах ажлыг хийж явна. Баянгол, Мандал сумдын 15000 мал бүхий 37 айл өрх бусад аймгууд руу отор нүүдэл хийхээр гарсан байна. Түшиг, Ерөө, Хүдэр, Хушаат, Шаамар, Алтанбулаг сумдын нутагт 40 гаруй өрхийн 20 гаруй мянган толгой мал отроор намаржиж байгаа бол хилийн зурвас бүсд байнга өвөлждөг 40 өрхийн 10000 гаруй толгой мал өвөлжинө.