ТӨЛ БОЙЖИЛТ 98.3 ХУВЬТАЙ БАЙНА

Манай аймгийн малчид өвлийг өнөтэй сайхан давж урин хавартай золгоод байна. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4662 малчин, 4837 мал бүхий өрх, 60 аж ахуй нэгж байгууллагад 1.509411 толгой мал тоологдсоноос 507 толгой тэмээ, 95,4 мян.толгой адуу, 218.3 мян.тол үхэр, 699,0 мян.тол хонь, 496.1 мян.толгой ямаа тоологдсон нь урьд оныхоос 90.3 мян.толгойгоор буюу 5.6 хувиар буурсан, цэвэр эрлийз малын тоо 2 хувиар өсч 373.2 мян. толгойд хүрсэн нь нийт сүргийн 25 хувийг эзэлж байна. 

03 дугаар сарын 28-ны байдлаар 724676 эх мал төллөхөөс нийт 141968 мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай байна. Төл малын зүй бус хорогдол 1238, том малын зүй бус хорогдол 4069 хорогдсон дүн мэдээтэй байна. Том малын зүй бус хорогдлын дийлэнх нь энэ жилийн хувьд өвөлжилт хүнд байсан Орхонтуул, Баруунбүрэн, Орхон, Сайхан, Баянгол, Мандал зэрэг сумд гарч байна.