АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД ЗӨВЛӨЛДЛӨӨ

Сэлэнгэ аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар 2018 оны хаврын тариалалтын зөвлөгөөнөө амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал н.Үнэнбат, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн дэд захирал доктор ph Б.Баатарцол, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн салбарын эрхлэгч ph М.Отгонсүрэн, ОХУ-ын Буриад улсын ургамал хамгааллын хүрээлэнгийн захирал ph Мардваев Намжил Бадмаевич, аймгийн Хөрөнгө оруулалт Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Бүрэнжаргал, Ус цаг уур орчны шинжилгээний газрын  дарга М.Рэгзэдмаа нарын албаны хүмүүс, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл, сумдын ХАА-н тасгийн агрономичид оролцлоо. Зөвлөгөөнөөр тариаланчид 2018 оныхоо зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар харилцан санал солилцлоо.

2018 онд аймгийн хэмжээнд нийтдээ 180 гаран мянган га талбайд тариалалт хийх төлөвлөгөөтэйгөөс 145 орчим мянган га-д үр тариа үүнээс улаанбуудай уриншинд 128000 га, гуурсанд 12000 га, бусад үр тариа 2300 га, тэжээлийн ургамал 15000 га, тосны ургамал 28000 га, төмс 2600 га, хүнсний ногоо 2535 га талбайд тариалахаар бэлтгэл ажлыг хангаж  байна.