ЕВРОПЫН СТАНДАРТЫГ МОНГОЛ УЛСАД, СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭВТРҮҮЛЭХ ЯМАР БОЛОМЖ БАЙГААГ СУДАЛЖ БАЙНА

Өнөөдөр зоорины асуудлаар мэргэшсэн мэргэжилтэн Ingolf Myaer-ыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар хүлээн авч уулзлаа. Сэлэнгэ аймаг төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч, баялаг бүтээгч иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжиж ажиллах үүднээс ГУОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн Монголын Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг төсөлтэй хамтран олон сайн туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэн ажиллаж байгаа. ГУОУХАН-ийн урилгаар Европын олон орнуудад ажиллаж туршлагажсан мэргэжилтэн ноён Ingolf Myaer ийнхүү манай аймагт ажиллалаа.

Тэрээр Баянгол, Хушаат, Шаамар, Сүхбаатар сумдын төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч иргэдтэй уулзан, одоо ашиглаж байгаа зоорины бодит байдалтай танилцаж, тэдэнд мэргэжлийн зүгээс заавар зөвлөгөө өглөө. Түүний энэ удаагийн Монгол Улс дахь тэр дундаа Сэлэнгэ аймаг дахь томилолт шинжлэх ухааны үүднээс Европын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ямар боломж байгааг судлах, Монгол Улсад зоорины аж ахуй хэрхэн хөгжиж байгаатай танилцах, заавар, зөвлөгөө өгөхөд чиглэгдлээ.