ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж хаврын тариалалтын явц, бодит байдалтай газар дээр нь танилцлаа.

Салбарын сайдыг аймгийн Засаг дарга Ш.Оргил угтан авч, Сэлэнгэ аймгийн хэмжээнд явагдаж байгаа тариалалтын явц, цаг агаарын байдал, атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэн ой тохиож байгаа онцлог жил болж байгаа талаар танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа”ХХК, Хушаат сумын “Мо Мо Агро”ХХК, “Цэгээн Хуст”ХХК-уудын тариан талбайгаар орж тариалалтын явцтай, Зүүнбүрэн сумын “Газар Агро”ХХК-ий эрчимжсэн үхрийн аж ахуйтай тус тус танилцлаа.

Энэ жилийн хаврын тухайд  хур тунадас бага, чийг муутай байгаа нь хаврын тариалалтад сөрөг нөлөө учруулж байгааг тариаланчид хэлж байв. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тариа 58,6, улаанбуудай 60, төмс 41.5, хүнсний ногоо 30 хувьтай тариалалт үргэлжилж байна.