ADRA ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА 31 ХОРШОО, 912 НОГООЧИНГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

ADRA Олон Улсын байгууллага Германы эдийн засгийн яамны санхүүжилтээр Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн хүрээнд манай аймгийн 11 сумын 31 хоршоо, 912 ногоочинг сонгон шалгаруулж авсан. Мөн анхны хамтын баталгаажуулалтын байгууллагатай болсоны зэрэгцээ Органик ХАА-г хөгжүүлэхэд голлон анхаарч байна.

Цаашид энэ төсөлтэй хамтран Орхон, Ерөө, Хангай үүлдрийн хонийг үржүүлэх, хамгаалах мах, ноосны чанарыг нэмэгдүүлж, малчдын ашиг орлогыг дээшлүүлэх, ногоочдын борлуулалтын ажилд хэрхэн хамтран ажиллах тухай саналыг солилцлоо.