МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Засгийн газрын тэргүүн Орхонтуул сумын "Агро шим" ХХК-ийн ургац хураалт, Орхон сумын аварга ногоочин Б.Халбаатарын ногоо хураалт, Баруунбүрэн сумын "Норбу агко"ХХК-ий услалтын системтэй танилцлаа.

Мөн Сайхан сум дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр ОХУ-аас нийлүүлэгдэж буй өндөр хүчин чадлын трактор комбайныг төвийн бүсийн тариаланчдын төлөөлөлд гардуулан өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх эх орныхоо хөрс шороонд экологийн хүнсийг үйлдвэрлэж байгаа тариаланчид, ногоочид та бүхэн эгэл баатрууд юм шүү хэмээн онцлон тэмдэглэж хэллээ. Мөн тариаланчдад га тутамд дэмжлэг болгон олгодог 50.000 төгрөгийг 100.000 болгож экологийн хүнс үйлдвэрлэгч тариаланчдаа дэмжинэ гэлээ.

Засгийн газрын тэргүүн маргааш Төв аймагт ажиллана.