МАЛ ТӨЛЛӨЛТ 19.5 ХУВЬТАЙ БАЙНА

Энэ жил Сэлэнгэ аймгийн ихэнх сумдад цас багатай, харьцангуй дулаан өнтэй өвөл болж өнгөрлөө. Малчдын хотонд шинэ төлийн дуу цангинаж урин хавар цагийн эхлэлтэй золгож байна. Сэлэнгэ аймгийн хувьд хаваржилт, мал төллөлт хэвийн байна. Өнөөдрийн байдлаар 788835 хээлтэгч төллөхөөс 149984 толгой мал төллөөд байгаа бөгөөд үүнээс гүү 353, үхэр 4434, хонь 79676, ямаа 65521 төллөж, мал төллөлт 19.5 хувьтай, төл бойжилт 99.8 хувьтай байна. Төлийн хорогдол 319, том малын зүй бус хорогдол 638 байна.