Хөдөлмөрийн баатар Ш.МАРДААН: “ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС” нутагт зөвхөн “ЭРЧИМЖСЭН МАЛ АХУЙ” хөгжүүлэх тухай төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллах үеэрээ тус сумын Номгон тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Газрын ундраа” ХХК-ийн тариан талбайгаар орж тариа хураалтын явц байдалтай газар дээр нь танилцаж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж асуудлын талаар тариаланчдын үгийг сонслоо.


“Газрын ундраа” ХХК энэ жил 1350 гаруй га талбайд улаан буудай тариалснаас ургац хураалт 90 гаруй хувьтай яваа ажээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич Ш.Мардаан:-Өнөөдөр газар тариалангийн бүс нутгийн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор “ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС” нутгийг тодорхойсонд тариаланч бид талархалтай байгаа. Бид байгаль цаг уурын эрс тэс нөхцөл байдалд дасан зохицсон техникийн шинэчлэлтүүд, уринш бэлтгэлийг цаг хугацаанд нь хийж чадаж байна. Гол бэрхшээл мал аж ахуй болоод байгаа тул “ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС” нутагт зөвхөн “ЭРЧИМЖСЭН МАЛ АХУЙ” хөгжүүлэх тухай төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна” гэлээ.