МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
Цар тахлын үед авах арга хэмжээний дагуу Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Сэлэнгэ аймгийн иргэдэд идэшний мал нийлүүлэх захиалга яаралтай авч байна.
Энэ ажлын хүрээнд Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой малыг дундын зуучлагчгүй малчид өөрсдөө аймгийн иргэдэд худалдаалах юм.
Идэшний мал худалдаалах иргэд ААН-үүд сумдынхаа ХАА-н тасагт худалдаалах малын тоо болон үнийн саналаа яаралтай ирүүлнэ үү.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР