УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН “ШҮРЭНТАРИА”ХХК
2021 оны улсын аварга тариаланч хамт олон болох Цагааннуур сумын "Шүрэн тариа" ХХК 2005 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2011 оноос үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөтгөж, газар тариалан, МАА хослуулан эрхэлж байна.
Тус компани 2021 онд нийт 505 га-д тариалалт хийж 1031 тн буюу 20,4 цн ургац хураан авч 166 тн үр нөөцлөн 865 тн буудайг зах зээлд борлуулжээ. Өөрийн хөрөнгө оруулалтаар Жонн дээр-1ш, Нива-1ш,Нива эффёкт-1ш, Вектор -410 маркийн комбайн-1ш, Бёларус-1221, Кубото-135 трактор – 1ш, МТЗ-82 трактор -1 ш, ОХУ-ын омечка үрлэгч, үтрэмийн үр цэвэрлэх, ачих машинууд, түлшний машин зэргийг шинээр авч парк шинэчлэлтээ хийжээ. Тус компани арвин ургац авах гол нөхцөл болсон үрийн сортын шинэчлэлд онцгой анхаарч 2014 оноос Дархан -144 сортын үрээр тариалалт хийсэн нь үр дүнд хүрсэн байна. Цаашид эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, ажиллагсадын дундаж цалинг хэрэглээний өртгийн өсөлт, мөнгөний ханш бууралттай уялдуулан 100-150 дахин нэмэгдүүлж ажиллахаар зорьжээ. Тус компани 2015 онд сумын аварга тариаланч хамт олон, 2016 онд Аймгийн тэргүүний Фермер, 2017 онд “Аймгийн аварга тариаланч хамт олон” болж байв.