“ТӨРИЙН ДЭМЖЛЭГ-ТАРИАЛАНЧ БИДНИЙ ИТГЭЛ НАЙДВАР” СЭДЭВТ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Өнөөдөр аймгийн ХХААГ-аас “Төрийн дэмжлэг-тариаланч бидний итгэл найдвар” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, 17 сумын Засаг дарга, тосгодын захирагч, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд болон Хаан банк, Төрийн банк, Голомт банк, Хас банкны салбарын захирал эрхлэгч, газар тариалан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэгчид нийт 327 хүн хамрагдлаа.
Цахим хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 100,0 тэрбум, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд 50,0 тэрбум төгрөгийн жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийж тариаланчидтай санал бодлоо солилцлоо.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: Тариалангийн бүс нутгийн онцлог болоод улсын хэрэгцээт үр тариа, төмс хүнсний ногооны дийлэнх хэсгийг дангаараа хангах эрхэм үүрэг хүлээсэн Сэлэнгийн тариаланч, ногоочдод энэхүү зээл хүртээмжтэй байх нь чухал байгааг онцлон тэмдэглээд хэлэлцүүлгээс гарсан саналыг ХХААХҮЯ-нд албан бичгээр хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Засгийн газрын шийдвэрийн дагуу төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд 1 га-д 8 сая, Үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримлын тариалан эрхлэгчдэд 1 га-д 650.0 мянган төгрөгөөр тооцон тариаланчдад зээлийг хурдан шуурхай, чирэгдэлгүй олгохыг арилжааны банкуудад чиглэл болголоо.
“Үйлдвэрлэлээ түүхий эдээр, хүн ардаа эрүүл аюулгүй хүнсээр хангая”