ЭНЭ ЖИЛИЙН УРГАЦЫН ДЭЭЖИЙГ ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсаа гурилтай, талхтай байлгах эрхэм үүрэг Сэлэнгэ аймагт, Сэлэнгийн тариаланчдын нуруун дээр байдаг.
Тийм ч учраас хаврын тариалалт, намрын ургац хураалт манай аймагтай салшгүй холбоотой.
Өнөөдөр аймгийн төв Сүхбаатар суманд байрлах Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ салбар энэ жилийн ургацын дээжийг албан ёсоор хүлээн авлаа. Анхны улаанбуудайны дээжийг Хушаат сумын "Шанадас өгөөж"ХХК нийлүүлэв.
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн энэ жилийн эрхэм зорилго бол хүнсний стандартад нийцсэн улаанбуудайг хүлээн авч өөрийн саваа дүүрэн байлгах явдал гэдгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дарга Ж.Хүдэрбаатар хэлж байв.
Өнөөдрийн байдлаар манай тариаланчид 44,7 мянган га талбайг ангилан хадаж, 56,7 мянган га-аас 11,7 цн буюу 66,5 мянган тонн улаанбуудай, 1,7 мянган га-аас 2,2 мянган тонн төмс, 2,8 мянган га-аас 3,4 мянган тонн хүнсний ногоо, 1,3 мянган га-аас 4,2 мянган тонн тэжээлийн ургамал, 9,1 мянган га-аас 05,1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч нийт үр тарианы хураалт 33,5 хувьтай явж байна.
Ургац арвин байг ээ.