ӨВС ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 47.5 ХУВЬТАЙ БАЙНА
Энэ жил аймгийн хэмжээнд 10431 малчин болон мал бүхий өрхөд 1.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гараад байна.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг 87068 тонн өвс, 190 тонн ногоон тэжээл, 10 тонн дарш, 12 тонн үйлдвэрийн тэжээл, 3 тонн эрдэс тэжээл бэлтгэсэн нь малчдын түвшинд бэлтгэвэл зохих хадлан 66.4 хувь, тэжээл бэлтгэл 0.5 хувь, нийт өвс тэжээл бэлтгэл 47.5 хувьтай байна.
Сум тус бүр өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 80 тн өвс, 40 тнн үйлдвэрийн тэжээл бэлтгэхээс 93 тн өвс, 30 тн тэжээл бэлтгээд байна.