СЭЛЭНГИЙН НОГООЧИД "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2022" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022" нэгдсэн арга хэмжээ 2022 оны 09 сарын 18-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Уламжлалт энэхүү арга хэмжээнд манай аймгаас 58 ногоочин, иргэд, хоршоологчид оролцож 32 нэр төрлийн хүнсний ногоо, 26 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр нийслэлийн иргэдийг хангаж нийт 204.110.000 төгрөгний борлуулалтыг хийгээд байна.
✅Шаамар сум /Шилдэг сум/
✅Зүүнбүрэн сумын иргэн Д.Болортуяа /Ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин/
✅Сүхбаатар сумын иргэн Л.Чимгээ /Хамгийн олон төрлийн ногоо тарьж, сурталчилсан/
✅Шаамар сумын иргэн Д.Баасансүрэн /Жимс, жимсгэний суулгац үржүүлэгч/
✅Мандал сумын иргэн Г.Баянбямбаа /Хамгийн их төмс борлуулсан ногоочин/
✅Мандал сумын “Мандал органик фүүдс” хоршоо /Шилдэг хоршоо/-гоор тус тус шалгарлаа.
Эрүүл хүнс үйлдвэрлэгчиддээ халуун баяр хүргэе.