МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хушаат сум дахь “Өгөөж Мандал Уул” ХКК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариалангийн талбайн ойн зурвас, мод үржүүлгийн төвд ажиллалаа.
Аймгийн хэмжээнд үр тариа хураалт 32, төмс, хүнсний ногооны хураалт 60 хувьтай байна. 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар манай тариаланчид 55 мянган тн улаанбуудай, 964 тн тэжээлийн ургамал, 4 мянган тн тосны ургамал, 15 мянган тн төмс, 20 мянган тн хүнсний ногоо хураан аваад байна.