ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
2011 оны 6-р сарын 16, Пүрэв гариг, 15:19
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН
 
ГАЗРЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
 
 
 
2011.06.15
 
 
Оны эхний хээлтэгч мал 605410 байгаагаас 475261 эх мал төллөж, 472829 толгой төл гарснаас 469801 төл бойжиж, төллөлтийн хувь 79, төл бойжилтийн хувь 99.4 байна.
 
Тариаланчдын улсын зөвлөлгөөн Дархан-Уул аймагт 04 дүгээр сарын 09-ны өдөр болж зөвлөлгөөнд аймаг сумдын Засаг дарга, мэргэжилтэн, тариаланчид зэрэг 450 хүн оролцож Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга илтгэл тавив
 
2011 оны 06 дугаар сарын 15-ны байдлаар нийт тариалсан талбай 155762.0 га тариалснаас үр тариа 151433.5 га үүнээс буудай 149464.5 га, арвай 852 га, овъёос 845 га, 170 га гурвалжин будаа, бог будаа 102 га, тэжээлийн ургамал 1029.5 га үүнээс эрдэнэшиш 79.5 га, наранцэцэг 293 га, шар буурцаг 391 га, чихрийн манжин 91 га бусад 110 га, техникийн ургамал 3299 га, төмс 3146.9 га, хүнсний ногоо 1855.9 га, жимс, жимсгэнэ 67.9 га тус тус тариалсан.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан “Чацарганы суулгац зээлээр олгох” төсөл сонгон шалгаруулалтанд 9 сумын 10 аж ахуйн нэгж, 14 иргэн 79750 ширхэг суулгац авах нийт 24 төсөл ирснээс төслийн шаардлага хангасан 8 иргэн 9 аж ахуйн нэгжид 32250 ширхэг суулгац олгосон.
 
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 2009, 2010 онд нийт 1391.0 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэр төвлөрсөн бөгөөд аймгийн дэд комисст сүүлийн 2 жилд нийт 8706.5 сая төгрөгийн 395 төсөл ирснээс 182 төсөл дэмжигдэн арилжааны банкинд хүргүүлсэнээр 1351.1 сая төгрөгний 110 төсөл хэрэгжиж байна. Мөн эргэн төлөлтөөс 6 төсөлд 65 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Энд 465-н ажлын байр шинээр бий болох боломж бүрдсэн.
 
Зөвхөн 2011 оны эхний 5 сарын байдлаар жижиг дунд үйлдвэрийн салбарт 269-н ажлын байр шинээр бий болсон байна. 2009 онд ахуйн үйлчилгээний 88 цэг үйл ажиллагаа явуулж байсан бол 2010 онд 122 болон 38.6 хувиар дээшилсэн үзүүлэлттэй байна.
 
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 3 саяар өссөн үзүүлэлттэй байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд урьд оны мөн үетэй харьцуулахад ундаа үйлдвэрлэлт 2.7 дахин, зүсмэл үйлдвэрлэлт 79.6 хувиар, хэрчсэн гурил үйлдвэрлэлт 61.3 хувиар, талх үйлдвэрлэлт 14. 0 хувиар, сүү үйлдвэрлэлт 8.2 хувиар, нарийн боов үйлдвэрлэлт 4.6 хувиар нэмэгдсэн байна.
 
Сумдын жижиг дунд үйлдвэрүүд аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 0.2 хувьтай тэнцэх 228.1 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 231.6 сая төгрөгний борлуулалт хийсэн.
 
Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 100/А/59 тоот “Хөрөнгө зарцуулах хуваарь батлах тухай” тушаалаар манай аймагт 1445.0 сая төгрөгийн хөрөнгө хуваарилагдсаныг сум суманд хуваарийн дагуу шилжүүлэх, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” 134 дүгээр тогтоолыг сумдад хүргэх арга хэмжээг зохион байгууллаа.
 
Төрийн банкаар олгох боломжтой 7 сумын 309.3 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 15 төслийг дэд комиссын хуралдаанд оруулснаас 141.0 сая төг–ийн зээлэнд хамруулахаар 11 төслийг дэмжин банкинд шилжүүлэв.
 
Аймгийн хэмжээнд 2011 онд дэмжих шаардлагатай 100.0 сая-1.0 тэрбум төгрөгийн томоохон төслийн судалгааг гаргаж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүлсэн.
 
2011оны 05 дугаар сарын 12-ны А/74 тоот Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай” журмыг танилцуулах сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж, уг сургалтанд аймгийн ХХААЖДҮГ-ын мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд, сумдын ХАА-н тасаг, хувийн МЭҮН-ийн нийт 37 эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
 
 
Ерөө суманд 2011 оны 06-р сарын 10,11-ны өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газраас “Сумдын ЗДТГ, ХАА-н тасаг, МЭҮН-дийн хамтын ажиллагаа* сэдэвт үзүүлэх сургуулийг 2010 онд мал эмнэлэг, үржлийн ажлаараа тэргүүлсэн “Лхачинбу” МЭҮН-ийг түшиглэн зохион байгуулав.
 
Үзүүлэх сургуульд ХХААЖДҮГ-ын дарга, Мал эмнэлгийн алба, Мал үржлийн алба, сумдын ХАА-н тасгийн мэргэжилтэнгүүд, Ерөө сумын ЗДТГ, хувийн МЭҮН-үүд бүрэн бүрэлдхүүнээрээ оролцов.
 
Үзүүлэх сургуулийг нээж ХХААЖДҮГ-ын дарга Х.Даваахүү Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, зорилтийн талаар, мөн Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн сум, орон нутгийн 2010 онд хийсэн ажлууд, цаашид хамтран ажиллах талаар туршлагаа хуваалцаж харилцан мэдээлэл солилцов.
 
 
Мал эмнэлгийн албаны эмч, мэргэжилтэнгүүд боом, галзуу, бруцеллёз өвчний иммунохроматграфийн арга зүйг танилцуулж, мөн хүнсний хэрэгцээнд шууд нийлүүлэх сүүнд бруцеллёз өвчнийг илрүүлэх сүүний цагирган урвалын арга зүй, аргачлалыг зааж, дадлагажуулсан.
 
Тус суманд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг *Лхачинбу* МЭҮН-ийн байр, бичил лаборатори, эмийн сан, агуулахууд, анхан шатны бүртгэл, маягт хөтлөлт, багаж хэрэгсэл, мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулдаг нэгдсэн хашаа, хээлтүүлгийн пунктанд очиж, гарах зардал, хүн хүч, цаг хугацааг хэмнэдэг талаар хуримтлуулсан туршлагаа танилцуулан, мөн нохойны өндгөвч, үхэр, хонины эргүү авах мэс ажилбаруудыг газар дээр нь хийв.
 
Үүний зэрэгцээ уламжлал ёсоор спорт, урлагын арга хэмжээг зохион байгуулж эхний 2 байранд орсон багийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.
 
 
Аймгийн Мал эмнэлгийн албанд төв суурин газруудад сүү, сүүн бүтээгдэхүүн
 
нийлүүлдэг 568 өрх, фермерийн 3087 үнээ, 2362 хээлтүүлэгч, богийн цусны дээж авч бруцеллёз өвчний шинжилгээг стандарт арга зүйн дагуу хийгээд байна.
 
“Хоршоо үүсгэн байгуулах анхан дунд шатны сургалт, хоршоодын бүтээгдэхүүний сүлжээ үүсгэн байгуулах” сэдэвт сургалтыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв болон JIKA олон улсын байгуулагатай хамтран Сэлэнгэ аймгийн бүх сумын хоршоодын гишүүд болон хоршоо байгуулах сонирхолтой хүмүүсийг оролцуулсан сургалтыг зохион байгуулав.
 
“Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар, сургууль цэцэрлэгийн гал тогоонд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагын дотоод хяналт” сэдэвт сургалтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Боловсрол соёлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Шинжлэх ухаан техникийн их сургуультай хамтран Сүхбаатар суманд зохион байгуулж нийт 17 сумын 170 гаруй ажилчидыг хамруулав.
 
Монголын Хүнсчдийн холбооны салбар зөвлөлийг байгуулах, үүсгэн санаачлагчдын хурлыг энэ оны 05 дугаар сарын 18-нд Сүхбаатар суманд амжилттай зохион байгуулж, Сэлэнгэ аймаг Хүнсчдийн холбооны салбар зөвлөлтэй боллоо.
Энэ хурлаар салбар зөвлөлийн дүрмийг баталж, зөвлөлийн даргаар “Шим”ХК-ны захирал Ж.Баярмагнай, нарийн бичгийн даргаар “ХХААЖДҮГ-ын хүнс, нийтийн хоол, худалдаа хариуцсан мэргэжилтэн Р.Энхтуул, тэргүүлэгчдээр Шаамар сумын ”Сэлэнгэ Буман буудай” ХХК-ны захирал М.Баярбаатар, Мандал сумын БГДЭ”БНН-ын “Энхдөл” хүнсний дэлгүүрийн эзэн Д.Бямбасүрэн, Сүхбаатар сумын “Буян хишиг” талхан цехийн хүнсний технологич Ууганчимэг, Зүүнбүрэн сумын “Эрхэмсэг гүнж” ХХК-ны захирал Н.Наранчимэг нар сонгогдлоо
 
Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар