Ургац хураалт эхэллээ /2013 оны 09 сарын 10 /

Эх орны улаан буудайн ургацын 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Сэлэнгэ аймгийн тариа хураалтын их ажил жигдэрч байна.
 
2013 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 135,4 мянган га талбайд улаан буудай тариалсан бөгөөд ургацын урьдчилсан тогтоолтоор 210,0 мянган тн-ыг хураах бөгөөд 2013 оны 9 сарын 10-ны байдлаар 2235 га-гаас 3094 тн буюу нэгж га-гаас 13,8 цн ургац хураасан байна.
 
Хураалтын ажил Сайхан, Орхон, Сант, Жавхлант, Баруунбүрэн, Цагааннуур, Шаамар, Хушаат сумдад эхлээд байна.
 
Тарианы болц, цаг агаарын байдлаас шалтгаалж энэ жил шууд хураах арга ихээр хэрэглэх нь тариаг цэвэрлэхэд анхаарах шаардлагатай болж байна. Бороо хур ихтэй байгаа нь ургац хураалтад нөлөөлж магадгүйг УЦУОШ Газраас анхааруулж байна. Төмс, ногооны ургац ч сайн гарлаа. Төмс 61,2 мянган тн-ыг хураахаас 1139 га-гаас 17,9 мянган тн-ыг, ногоо 34,5 мянган тн-ыг хураан авахаас 13,3 мянган тн-ыг 896,4 га-гаас хурааж, ногооны талбайн 39,3 хувийг, төмсний хураах талбайн 28,5 хувийг тус тус хураалаа.
 
Засгийн газрын дэмжлэгээр Улаанбаатар хотод ногоо борлуулах цэгийг бий болгосноор ногоочид өөрсдөө шууд борлуулалтыг шууд хийж байгаагаас энэ жил асуудал гаргахгүй байх. Харин Ногоо хадгалах зоорь, агуулах савыг сайтар ариутгах шаардлагатай байгааг ногоочид анхаарах хэрэгтэй. Төмс, ногоог хадгалах явцад нийт ургацын 25 хувь нь алдагдаг. Зоорь агуулахыг ариутгаснаар төмс, ногооны өвчин, хортонд нэрвэгдэх нь багасч хадгалагдах хугацаа уртасна.
 
Төмс, ногооны Зоорь, агуулахыг ариутгах аргууд:
 
1.    Малын өтөг бууцыг шатаах замаар ариутгаж болно.
 
2.    Зоорины дотор талыг шохойдох
 
3.    Сүүлийн жилүүдэд хүхрийн шатаагч бэлдмэлийг ашиглаж байна. 300 граммыг 8 метр куб-д ногдохоор шатааж хэрэглэх нь илүү үр дүнтэй. Ингэж ариутгасан зоориноос бүх төрлийн өвчин үүсгэгч бактер, шавьж, түүний авгалдайг устгаад зогсохгүй нойтон хэсгийг хатаах, хулгана, харх зэрэг мэргэчдийг тухайн орчноос дайжуулна.
 
4.    Хлортой уусмалыг хэрэглэх нь ариутгасан болох боловч дэлхий нийтээр энэ хлор агуулсан бодисыг  хэрэглэхийг хорьсон байна.
 
Агрономч Д.Бүрэнжаргал