Төл бойжилт 99,8 хувьтай байна

 

Сэлэнгэ аймгийн хэмжээ­гээр төл бойжилт 99,8 хувьтай байна. Хаврын энэ өдрүүдэд мал ид төллөж, малчны хотонд шинэ төлийн дуу цангинаж байна. Одоогийн байдлаар 14 ингэ, 156 гүү, 3364 үнээ, 52330 эм хонь, 33081 эм ямаа бүгд 88945 мал төллөж, 88986 төл мэнд бойжиж байна. Нийт 199 төл хорогдсон нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 589-иар багассан дүнтэй байгаа юм. Энэ онд манай аймагт нийтдээ 613503 эх мал төллөхөөс төллөлт 14,5 хувьтай явна. Мал төллөлт энэ сарын 20-ноос жигдэрч эхэлсэн бөгөөд цаг агаарын болон бусад хүчин зүйлээс хамаарсан хүндрэл үүсээгүй, малчид төлөө бүрэн хүлээн авахаар шамдан ажиллаж байна.