Улсын хэрэгцээг бүрэн хангахуйц ургамлын тосны үйлдвэр баригдаж байна

 

“Майнд тэч” ХХК Сэлэнгэ аймгийн Баянгол суманд улсын хэрэгцээг бүрэн хангахуйц ургамлын тосны үйлдвэрийг барьж эхлээд байна. Хуучин Баруунхараагийн боловсруулах хүчин чадалтай, Герман улсын техник, технологиор баригдах бүрэн автомат үйлдвэр рапс, шар буурцаг, эрдэнэ шиш, наранцэцэг, хөвөнгийн ургамалын үр боловсруулах юм байна. Үйлдвэрийн эхний ээлжийг энэ оны хоёрдугаар улиралд ажиллаж эхлүүлэхээр төлөвлөжээ.
 
Тус үйлдвэр ашиглалтад ороод бүрэн тэжээлийн үйлдвэрийн барилгыг түшиглэн баригдаж байгаа үйлдвэрийн засвар үйлчилгээ 75 хувийг гүйцэтгэлтэй явна. Хоногт 100 тонн ургамлын үр хүчин чадлаараа ажиллаад эхлэх юм бол хоногт 300 тонн ургамлын цэвэр тос үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэнэ. Түүгээр ч зогсохгүй нэг сумыг бүхэлд нь ажилтай орлоготой болгохоос гадна, улсын хэмжээний томоохон үйлдвэр болохоороо онцлогтой. “Майнд тэч” ХХК-ийн хамт олон 2012 онд Герман улсын “Rapool” компанийн рапсын гибрид үрийг оруулж ирэн тарьж, туршихад 85-90 хоногийн болцтой, нэг га-ийн ургац 15-25 цн байжээ. Иймээс 2013 онд 500 га талбайд тариалалт хийжээ. Ингэхлээ зарим газар тариалангийн компаниудад зээлээр өгч тариулан намар ургац хураах үед нь нэг тонныг нь 600 мянган төгрөгөөр худалдан авахаар тохирсон хэдий ч зарим компаниуд итгэл алдан Хятадын компаниудад 800 мянган төгрөгөөр зарсанд тус компанийн захирал З.Чинзориг харамсан байлаа. Дээрх үйлдвэр ашиглалтанд орсноор одоо дэлгүүрүүдэд борлуулагдаж байгаа ургамлын тосноос хямд өртөгтэй эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаанд гарах юм.