“Газар тариалангийн техник, технологи”-ийн сургалтыг зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас нийт газар тариалан эрхлэгчдэд зориулсан “Газар тариалангийн техник, технологи”-ийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич Ш.Мардаан, УГТЭШХ-ийн, Газар тариалангийн секторын эрхлэгч, доктор, дэд пропессор Ж.Намбар, ХААИС-ийн инженерийн сургуулийн багш магистар С.Отгонхуяг, ЭНСАДА ХХК-ий инженер Э.Лхагвадорж, О.Галбадрах зэрэг багш нар урилгаар оролцож механикжуулагчдад хичээл заалаа. Сургалт хуваарийн дагуу 3 дугаар сар 10,11-нд Баянгол, 12,13-нд Сайхан, 14,15-нд Орхон, 16,17-нд Баруунбүрэн сумдад боллоо.