Ургац хураалт 92,2 хувьтай явна

 

10 дугаар сарын 13-ны байдлаар аймгийн хэмжээнд үр тариа 130983 га талбайгаас 208879.2 тонн, тосны ургамал 27251 га талбайгаас 18682 тонн, тэжээлийн ургамал 2926 га талбайгаас 8780 тонн, хүнсний ногоо 2147,6 га талбайгаас 31474,5 тонн, төмс 2935,3 га талбайгаас 46070,9 тонн хураан авсан нь нийт хураан авах ургацын 95,1 хувьд хүрээд байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт, хадлан бэлтгэлтийн ажил бүрэн дуусаад байна. Манай аймаг 154170 тонн хадлан бэлтгэхээс 158380 тонн хадлан бэлтгэлээ.
 
Аймгийн хэмжээнд нийт 179942 тонн улаанбуудай борлуулахаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/ Хөтөл салбарт 5558 тонн, ТЭДСан Сэлэнгэ салбарт 4780 тонн, “Улаанбаатар гурил” гурилын үйлдвэрт 14402 тонн, “Алтан тариа” гурилын үйлдвэрт 13917 тонн, “Милл хаус” гурилын үйлдвэрт 550 тонн, “Од” группт 470 тонн, бусад гурилын үйлдвэрт 11267 тонн улаанбуудайг тус тус борлуулсан нь нийт боруулах буудайн 29,6 хувьд хүрээд байна.