Энэ жил манай аймгийн тариаланчид нийт 174167 га талбайд тариалалт хийж 127.1 мянган га талбайд чанартай уринш бэлтгэн эргэлтийн талбайгаа 98.6 хувьтай ашиглалтанд орууллаа.
 
Энэ намар 142096 га талбайгаас 242929.1 тонн үр тариа га-гаас 17.1 центнер, 28637 га талбайгаас 20795 тонн тосны ургамал га-гаас 7.3 центнер, 3246 га талбайгаас 6744 тонн тэжээлийн ургамал га-гаас 20.8 центнер, 2147.6 га талбайгаас 31474.5 тонн хүнсний ногоо га-гаас 147 центнер, 2935.3 га талбайгаас 46070.9 тонн төмс га-гаас 157центнер, 1014.9 га талбайгаас 85.5 тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хураалтаа бүрэн дуусгаад байна. Үүнээс улаанбуудайн ургацыг авч үзвэл буудай 130504 га талбайд тариалж 229769.9 тонн буюу га-гаас дунджаар 17.6 центнер хураан авсан нь Сэлэнгэ аймаг сүүлийн 26 жилийн түүхэнд аваагүй ургацаа хураан авч Атрын түүхэнд бас нэгэн шинэ амжилт тогтоолоо. Сэлэнгэчүүд анх 1988 онд 323,4 мянган тн үр тариа хураан авч байсан нь түүхэн дэх хамгийн өндөр авсан ургацтай жил байсан юм. Мөн аймгийн хэмжээнд 154170 тонн хадлан бэлтгэхээс 164000 тонн хадлан бэлтгэж төлөвлөгөөгөө 106.4 хувиар давуулан биелүүлээд байна.
 
 
Аймгийн ҮХААГазар