“Сэлэнгийн ургац - 2014” арга хэмжээ 12-р сарын 05-ны өдөр болно

 

Атар газар эзэмшсэний 55 жилийн ой, “Сэлэнгийн ургац - 2014” арга хэмжээ 12-р сарын 05-ны өдөр болно. Энэ жил манай аймгийн тариаланчид зах зээлд шилжсэн он жилүүдээс хойш анх удаа өндөр хэмжээний ургац буюу га-гаас 17.6 цн улаанбуудай хураан авсан амжилтыг тогтоогоод байгаа.