Манай аймгийн мал өслөө

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны А/443 дугаар захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллого явагдаж дууслаа.
 
Сэлэнгэ аймаг энэ онд 1.471.184 толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оноос 156.988 толгойгоор өссөн дүнтэй байна. Сүргийн бүтцээр тэмээ 506, адуу 79.759, үхэр 196.563, хонь 698.465, ямаа 495.891 тоологджээ. Нийт малын 5,4 хувийг адуу, 13,3 хувийг үхэр, 47,4 хувийг хонь, 33,7 хувийг ямаа эзэлж байна. Аймгийн хэмжээнд Орхонтуул суманд хамгийн их буюу 207798 толгой, Сүхбаатар суманд хамгийн цөөн буюу 17843 толгой мал өвөлжиж байна.