Сумын ЗД-ын зөвлөл өвс, хивэг бэлтгэн малчдад нийлүүлэхээр шийдвэрлэжээ

 

Хушаат сумын нийт нутгаар талдаа 7-12 см, гуу жалганд 45-50 см цастай байна. Талдаа 30-35 см, гуу жалганд 70-120 см болж хунгарласан газруудад мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа ажээ.
 
Сумын баруун болон баруун хойд хэсэг болох Артойлбо, Дэрвэдэг, Арсүүж, Ар урт, Бортолгойд нийт малын 25 гаруй хувь буюу 48 малчин өрхийн 18330 толгой мал өвөлжиж байна. Сумын ЗДТГ-аас трактор, автомашин, хүн хүч гарган Ар уртын чиглэл дэх цасыг ярж, зам гаргасан боловч дахин шуурч замыг хаасан байна. Сумын ИТХ-ын дарга Ч.Ганзориг, Засаг дарга Г.Галбадрах, ИТХ-ын төлөөлөгч Ч.Төмөржаргал нар Ар уртад өвөлжиж байгаа малчдаар явж, өвөлжилтийн байдалтай танилцан, өвс тэжээлийн захиалгыг авчээ. Энэ байдалтай уялдан сумын Засаг даргын зөвлөл хуралдан өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцээд эхний ээлжинд өвс, хивэг бэлтгэн малчдад нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.