Өвөлжилт хүндэрч буй малчиддаа тусалсаар байна

 

Хушаат сумын нутаг Артойлбо, Ар урт, Дэрвэдэг, Арсүүж зэрэг газруудаар цасны зузаан талдаа 30-35 см, гуу жалганд 70-120 см хүрч хунгарлан зам хаагдсан тул дээрх газар нутагт өвөлжиж буй малчин өрхүүддээ цасыг ухаж шинээр зам гарган хүрч үйлчилж байна. 1-р сарын 12-ноос эхлэн малчдаас өвс, тэжээлийн захиалга авах, Дархан-Уул аймгийн Гурил тэжээлийн үйлдвэртэй гэрээ байгуулах, хивэг тэжээл татах, дараа төлөх нөхцөлтэйгээр малчдад өвс, хивэг хүргэж өгөх, мал эмнэлгийн болон хүн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг сумын ЗДТГ-аас үе шаттайгаар зохион байгуулж байна.
 
Хушаат сумын ЗДТГ