Улсын сайн малчин 3, тэргүүний тариаланч 5, тэргүүний тариаланч хамт олон 3 тодорлоо

 

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилт, мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарсан ажлын үр дүнг харгалзан 2015 онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан. Манай аймгаас Монгол Улсын “Сайн малчин”-аар Жавхлант сумын 1-р багийн иргэн Г.Баасанжав, Ц.Эрдэнэ, Орхонтуул сумын 2-р багийн иргэн Г.Даваадорж, Монгол Улсын “Тэргүүний тариаланч”-аар Түшиг сумын Б.Алтангэрэл, Б.Мөнхжаргал, Цагааннуур сумын Т.Гантөмөр, Орхонтуул сумын Д.Ганхуяг, Хушаат сумын О.Баярдалай, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор Цагааннуур сумын “Баян Сэлэнгэ”ХХК, Орхонтуул сумын “Агро шим”ХХК, Хушаат сумын “Элит үр”ХХК тус тус тодорлоо.